Blog
ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ ДЭЛХИЙН 47-Р БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДДЭГ ШАНХАЙ ЖЯО ТОН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Их Засаг их сургууль гадаад хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийд 47-т эрэмбэлэгддэг, 130 жилийн түүхтэй, БНХАУ-ын Shanghai Jiao Tong university Shanghai Jiao Tong University -тэй хамтран ажиллахаар боллоо. SJTU нь түүхэн хугацаандаа нийт 400 мянган шилдэг тэргүүний төгсөгчдийг нийгэмд бэлтгэсэн Хятад улсдаа тэргүүлэгч их сургууль. БНХАУ-н ерөнхийлөгч Жян Зэминь, Хятадын Сансар судлалын эцэг гэгддэг Цянь Сюэсэн болон олимп дэлхийн аваргууд, технологийн магнатууд энэ сургуулыг төгссөн байдаг юм байна.
Их Засаг их сургууль оюутан залуустаа дэлхийн боловсролыг олгох зорилгын хүрээнд SJTU -тэй хамтарсан 2 дахь шатны магистр, докторын сургалт, мөн шинэ тутамд хөгжиж буй технологи, AI, Нано ШУ, Дрон, инженерчлэлийн бакалаврын 2+2, 2+3 зэрэг хөтөлбөрүүдэд хамтран ажиллах, оюутан солилцох, багш професоруудынхаа туршлагыг хуваалцах тухай өргөн хүрээнд санал солилцлоо.

  • Thumbnail
  • Thumbnail