Blog
Америкийн Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Др. Фрэнк Лонгакер Их Засаг их сургуульд айлчиллаа

Америкийн Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Др. Фрэнк Лонгакер Их Засаг их сургуульд айлчиллаа.Их Засаг их сургуульд Америкийн Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч, доктор Фрэнк Лонгакер албан ёсны айлчлал хийлээ. Түүнийг Их Засаг их сургуулийн Ректор, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Доктор (Sc.D) профессор Н.Ням-Осор хүлээн авч уулзан, хоёр сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцов.Айлчлалын хүрээнд хоёр их сургууль хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бакалаврын 2+2, магистрын 1+1 хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.Мөн гэрээний дагуу Их Засаг Их Сургуулиас Америкийн Үндэсний Их Сургуульд шилжин суралцах бүх оюутанд сургалтын төлбөрийн 25%-ийн тэтгэлэг олгохоор болсон бөгөөд сурлагын өндөр амжилттай, шилдэг оюутнуудад 10,000 ам.долларын тэтгэлэг олгох боломж бүрдлээ.

  • Thumbnail