Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль – Шинжлэх Ухааны Сургууль
2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрын төгсөлтийн “Диплом, энгэрийн тэмдэг гардуулах” ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн төгсөлтөөр тус сургуулийн Эрх зүй, Боловсрол судлал, Бизнесийн удирдлага чиглэлээр дотоод болон гадаадын нийт 130 орчим магистр төгссөн бол мөн эрх зүйн докторын хөтөлбөрийн 4 төгсөгч амжилттай суралцаж, дипломоо гардан авлаа.
Их Засаг Их Сургууль нь шинжлэх ухаанд суурилсан мэдлэг боловсролыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.
Төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.