Blog
📢 ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

Их Засаг Их Сургууль дараах чиглэлээр багшийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Та өөрийн мэдлэг чадвар, туршлагад тохирсон чиглэлд материалаа бүрдүүлэн ирүүлнэ үү.

📌 Ажлын байрны нэрс:

  • Сэтгэл судлалын багш
  • Багш, бага ангийн багш
  • Боловсрол судлалын багш
  • Олон улсын харилцааны багш
  • Нүүр ам судлалын багш
  • Сувилахуйн багш
  • Нягтлан бодох бүртгэлийн багш

✅ Ерөнхий шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Багшлах болон эрдэм шинжилгээний ажлын туршлагатай
  • Мэдээлэл, харилцааны технологийн хэрэглээний чадвартай
  • Багаар ажиллах болон суралцагчтай харилцах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй, ёс зүйтэй

🗂 Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкет, CV
  • Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Давуу талыг илэрхийлэх бусад бичиг баримт

🕓 Бүртгэлийн хугацаа:

📅 2025 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг дуустал, өдөр бүр 17:30 цаг хүртэл

📍 Бүрдүүлсэн материалыг доорх хаягаар өөрийн биеэр авчирч өгнө үү:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30-р хороо, Доржийн гудамж, Их Засаг Их Сургууль, 202 тоот өрөө

📞 Холбоо барих:
7015-5736, 8800-7046