Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн Их Засаг Чингис хаан кампусын бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтнуудад зориулсан “Цахим суралцахуй” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтыг Т.Ням-Очир, Боловсролын ерөнхий газрын дарга удирдан явуулж, цахим сургалтын орчин, дижитал боловсролын шинэ чиг хандлага, мөн сургалтын үйл ажиллагаанд технологийг үр дүнтэй ашиглах арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өглөө.
Сургалтын үеэр багш нар цахим сургалтын платформ ашиглах боломж, суралцагч төвтэй дижитал сургалтын арга зүй, боловсролын салбарын цахим шилжилтийн талаар санал солилцож, туршлага хуваалцсан юм.
Их Засаг их сургууль нь багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран багш нарт чиглэсэн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.