Үндэсний түүх, соёлын тэргүүлэгч Их Засаг Их Сургууль-ийн ардын бүжиг сонирхогч оюутнуудын “Нарлаг Монгол” клуб олон улсын тайзнаа амжилт гаргалаа.
Тус клуб нь “Хүн Домог” олон улсын үндэстний бүжгийн нээлттэй тэмцээн-д амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. 🥈
О.Уянга ахлагчтай “Нарлаг Монгол” хамтлагийн оюутан залуус үндэсний өв соёлоо сурталчлан, ур чадвар, авьяас билгээ гайхуулж, эх орныхоо нэрийг олон улсын түвшинд өндөрт өргөлөө.
👏 Амжилттай оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!
