Blog
🎓 ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ

Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн, Чингис хааны нэрэмжит “Их Засаг” их сургуулийн 33 дахь удаагийн хичээлийн жил сүр жавхлантайгаар эхэллээ.

Эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шинэ элсэгчид эрдэм мэдлэг эзэмших хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдлөөр дүүрэн оюутны амьдралынхаа шинэ гарааг эхлүүлж байна.

Шинэ хичээлийн жил нь оюутан, суралцагч бүрийн хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, шинэ боломжийг нээн илрүүлэх онцгой үе билээ.

Их Засаг их сургуулийн нийт оюутан, суралцагч, эрдэмтэн багш, ажилтан та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе! 🎓

ЭРДЭМ НОМЫН АЯНД ТАНЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail