Blog
ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРАНТ РАО ЗАЙ ИНГ БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн жинхэнэ хамгаалалтын хуралдаан амжилттай болж, Их Засаг их сургуулийн докторант Рао Зай ИнгАжлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл, хэрэгжилтэнд хийсэн судалгаа” сэдвээр Боловсрол судлалын доктор (Ph.D.)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Докторант Рао Зай Ингийн эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Их Засаг Шинжлэх Ухааны Сургуулийн Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Д.Одгэрэл ажилласан юм.

Түүний хамгаалсан нэг сэдэвт бүтээлд ажлын байрны шаардлага, сургалтын хөтөлбөрийн агуулга, мэргэжлийн ур чадварын уралдаан болон мэргэжлийн гэрчилгээний шаардлагыг уялдуулсан 3 хэмжээст модуль загвар боловсруулж, сургалтын хөтөлбөрийг ажлын байрны бодит шаардлагатай нийцүүлэх асуудлыг онол, арга зүй, эмпирик судалгаа болон туршилтын хэрэгжилтийн хүрээнд цогцоор нь судалсан байна.

Тус судалгаа нь БНХАУ-ын эмийн химийн дээд мэргэжлийн сургалтад тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн онолын болон практик ач холбогдол бүхий бүтээл болсноороо онцлог юм.

Ийнхүү Их Засаг их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд шинэ амжилт нэмсэн шинэхэн доктор Рао Зай Ин болон түүний эрдэм шинжилгээний ажлын удирдагч доктор, дэд профессор Д.Одгэрэл нартаа цаашдын эрдэм судлал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Эрдмийн мөр дардан, судалгааны бүтээл арвин, амжилтын оргил улам өндөр байх болтугай! 🎓

  • Thumbnail
  • Thumbnail