Ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгох 45 хоногийн сургалтын бүртгэл албан ёсоор эхэллээ.
📚 Сургалтын мэдээлэл
- Сургалтын хугацаа: 9 долоо хоног /45 хоног/
- Сургалтын хэлбэр: Цахим + танхим хосолсон
- Бүртгэлийн хугацаа: 2026.01.29 – 2026.02.27
- Бүртгэлийн байршил: БЗД, 30-р хороо, Их Засаг ИС-ийн төв байр, Хүмүүнлэгийн сургууль
- Бүртгэлийн хураамж: 30,000₮
- Хичээл эхлэх хугацаа: 2026.02.28
👩🏫 Багш бэлтгэх чиглэл
- Багш, гадаад хэл
- Багш, мэдээлэл зүй
- Багш, математик
📌 Тавигдах шаардлага
- Математик, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, МХТ, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн байх;
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй байх;
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх.
📄 Бүрдүүлэх материал
- Анкет (Төрийн албан хаагчийн 1-р маягт)
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (e-Mongolia)
- Дипломын хуулбар (e-Mongolia)
- Гэмт хэрэгт холбогдоогүй тухай тодорхойлолт (e-Mongolia)
🧠 Хөтөлбөрийн ерөнхий агуулга
- Суралцагчийн тухай мэдлэг, хүүхдийн хөгжил ба хамгаалал
- Багшлахуй ба суралцахуйн үйл ажиллагаа
- Хамтын ажиллагаа ба мэргэжлийн хөгжил
- Судлагдахууны тухай мэдлэг
📞 Холбоо барих: 9907-6255, 9509-1590, 8800-7064