2025 оны 5-р сарын 3-ны Бямба гарагт, 08:00–18:00 цагийн хооронд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн нэрэмжит “ЭШ-ын өмнөх ИХ СОРИЛГО-2025” цахим сорилго амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сорилго нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын мэдлэг, чадварыг сорьж, Элсэлтийн Ерөнхий Шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, бүтээлчээр суралцах хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм. “ИХ СОРИЛГО-2025” нь хамгийн өндөр урамшууллын сантай сорилго гэдгээрээ онцлог бөгөөд энэ жилдээ 9 дэх удаагаа зохион байгуулагдлаа.
Сорилгыг Математик, Түүх, Нийгэм, Хими, Физик хичээлүүдээр зохион байгуулж, сурагчдын мэдлэгийг үнэлэн тэтгэлэг, медаль, өргөмжлөл олгосон. Үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал: