Blog
Их Засаг-Бүргэдүүд багийн лидер Э.Энхжавхлан Бүх оддын тоглолтод EAST багийг ахалж, алсын зайн шидэлтийн тэмцээнд түрүүллээ

Монголын оюутны лигийн 2026 оны Бүх оддын тоглолт амжилттай зохион байгуулагдаж, Их Засаг-Бүргэдүүд багийн лидер Э.Энхжавхлан EAST багийн ахлагчаар сонгогдон оролцлоо.

Тэрээр тус тоглолтын үеэр болсон алсын зайн шидэлтийн тэмцээнд гайхалтай ур чадвараа харуулж, тэргүүн байр эзэлсэн байна.

Э.Энхжавхлан нь өнгөрсөн 2025 оны улиралд “Шилдэг Rookie” шагналыг хүртэж байсан бөгөөд энэ улиралд ч мөн өндөр амжилт үзүүлж, Бүх оддын тоглолтод EAST багийн ахлагчаар сонгогдсон нь түүний ур чадвар, тоглолтын чанарыг бататгаж байна.

Түүний манлайлж буй Их Засаг-Бүргэдүүд баг Монголын оюутны лигийн улирлын тоглолтод амжилттай оролцож байгаа бөгөөд удахгүй эхлэх плей-оффын тоглолтуудад өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.