Blog
🏆 ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЧАНСААНД ИХ ЗАСАГЧУУД ӨНГӨЛЖ БАЙНА

Монгол үндэсний бөхийн чансаанд Их Засаг их сургуулийн төгсөгч болон оюутнууд амжилттай барилдаж, дээгүүр байр эзэлсээр байна.

🔝 Чансааны тэргүүлэгчид:

  • 🥇 #1 – Э.Батмагнай
  • 🥈 #2 – Н.Амгаланбаатар
  • 🏅 #4 – М.Баяржавхлан

Эдгээр бөхчүүд нь үндэсний бөхийн дэвжээнд авхаалж самбаа, тэсвэр хатуужил, ур чадвараараа ялгарч, залуу үеийнхэнд үлгэр дуурайл болж байна. 💪

✨ Их Засаг их сургуулийн оюутан, төгсөгчдийн энэхүү амжилт нь сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, спортын салбарт бодит хувь нэмэр оруулж буй бахархам үйл явдал юм.

👏 Амжилт гаргаж буй бөхчүүддээ халуун баяр хүргэж, цаашдын барилдаанд нь өндөр амжилт хүсье!