✅️ Дотоод хэргийн их сургуулийн “Эмерит профессор”, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн доктор, профессор, хурандаа А.Лхагваа агсны нэрэмжит “Оюуны индэр-2025” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2025.11.13/ “Хоригдлыг нийгэмшүүлэх ажил: уламжлал, шинэчлэл” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
✅️ Хуралд Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Их Засаг их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв зэрэг байгууллагын 100 гаруй эрдэмтэн, судлаач, оюутан оролцов.
✅️ Оюутан, суралцагчдаас ирсэн 40 орчим илтгэлээс 7 илтгэлийг хоёрдугаар шатанд шалгаруулан хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулсан байна.
🏆 Шилдгүүд:
🎉 Э.НАНДИНЗУЛДАА халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!
