“Ном гаргана” гэдэг нь үг бүртээ итгэл, мөр бүхэндээ шингээсэн бүтээлч хөдөлмөрийн дээд илэрхийлэл билээ.
2025 оны 11-р сарын 12-ны өдөр Их Засаг их сургуулийн номын санд Монгол Улсын төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор (Ph.D), профессор Лхамсүрэнгийн Жамбалжав, Монгол Улсын төрийн шагналт, доктор (Ph.D), дэд профессор Гүнсэнцоодолын Баяраа нарын хамтран туурвисан “Мэс засал” хэмээх шинэ номын нээлтийн ёслол өргөн дэлгэр болж өнгөрлөө.
🎓 Ёслолын ажиллагаанд урилгаар:
- Их Засаг их сургуулийн ректор, МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын багш, ШУ-ны доктор, профессор Н.Ням-Осор,
- Эрдэм шинжилгээ эрхэлсэн I проректор, МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор Ж.Цэцэгмаа,
- Сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн проректор, дэд профессор Г.Туяа,
- Санхүү, аж ахуй эрхэлсэн проректор Т.Шагдаржав,
- Хүний хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Б.Мэндбаяр,
- Их Засаг төв номын сангийн эрхлэгч Төгөлдөр,
- Салбар сургуулиудын захирлууд болон хүндэт зочид оролцлоо.
Мөн тус арга хэмжээнд:
- Бригадын генерал, түүхийн ухааны доктор, профессор Ч.Сосорбарам,
- Цэргийн төв эмнэлгийн дарга, аюулгүй ухааны доктор, хурандаа Болор-Эрдэнэ,
- Цэргийн төв эмнэлгийн мэс заслын эмнэл зүйн захирал, дэд хурандаа Ж.Бат-Эрдэнэ,
- Хор судлалын үндэсний төвийн дарга, АУ-ны доктор, дэд хурандаа Өлзийсайхан,
- Зэвсэгт хүчний жанжин штабын хүн эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Б.Энх-Од,
- МУ-ын төрийн шагналт, гавьяат эмч П.Батчулуун,
- Мэдрэлийн өвчин судлалын зөвлөх эмч, хурандаа М.Нямсүрэн,
- болон урлаг, шинжлэх ухааны нэрт төлөөлөгчид хүрэлцэн ирэв.
🎤 Ёслолыг Их Засаг их сургуулийн ректор, МУ-ын хөдөлмөрийн баатар, ардын багш, ШУ-ны доктор, профессор Н.Ням-Осор нээж үг хэллээ. Номын зохиогчид урам зориг, сэтгэгдлээ хуваалцаж, ая дууны мэндчилгээ өргөсөн энэхүү өдөр оюун билэг, урам зоригийн халуун уур амьсгалтай, дурсамжит үйл явдал болж өндөрлөв.
📚 Уг арга хэмжээний угтах үйлчилгээг Их Засаг Анагаах ухааны сургуулийн багш, оюутнууд хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан юм.
✨ Номын цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай!