Blog
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, НЭРТ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН БАГШ Л.НЯМАА АГСНЫ 80 НАСНЫ ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025–2026 оны хичээлийн жил, 10 сарын 01–24

Их Засаг их сургуулийн Түүх, Монгол судлал, Олон улсын харилцааны тэнхимээс
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч, ИЗИС-ийн багш Л.Нямаа агсны 80 насны ой-н хүрээнд “Монголын нууц товчооныг оюутнуудад таниулах, монгол түмний бахархал Чингис хааны намтар түүхээс суралцуулах, түүх соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх” зорилготой цуврал арга хэмжээнүүдийг 2025 оны 10-р сарын 1–24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

🏆 1. “Монголын нууц товчоонд нэвтрэхүй” танин мэдэхүйн тэмцээн

Тэмцээн 2025 оны 10-р сарын 24-ний өдөр амжилттай болж, нийт 250 гаруй оюутан 9 сургууль, тэнхимээс оролцлоо.

Оролцсон сургууль, тэнхимүүд:

  • ИЗХЗС – 20 баг, 100 оюутан
  • ЧСОУХС – 4 баг, 20 оюутан
  • ИЗСЭЗС – 6 баг, 30 оюутан
  • ҮИТС – 4 баг, 20 оюутан
  • АУС – 4 баг, 20 оюутан
  • АБХСС – 8 баг, 40 оюутан
  • ХУС – 3 баг, 15 оюутан
  • ИЗМСҮТ – 6 баг, 30 сурагч
  • Рояаль олон улсын их сургууль – 15 оюутан

Шилдгүүд:

  • 🥇 I байр – ЧСОУХС-ийн 130-р бүлгийн Б.Амин-Эрдэнэ ахлагчтай “Алтан товчоо” баг
  • 🥈 II байр – ИЗХЗС-ийн 109-р бүлгийн Б.Анужин ахлагчтай “Бэхи” баг
  • 🥉 III байр – ИЗХЗС-ийн 105-р бүлгийн Энэрэл ахлагчтай “Алтан аргамж” баг
  • 🎖 Тусгай байр
    • ИЗХЗС-ийн 101-р бүлгийн Гоомарал ахлагчтай “Наранхүлэг” баг
    • ИЗХЗС-ийн 102-р бүлгийн Даваажаргал ахлагчтай “Алтан судрын өв” баг

Үзэгчийн дундах тэмцээний ялагчид:

  • ХУС-ийн 165 бүлгийн оюутан Бямбадорж
  • РОУИС-ийн 102 бүлгийн оюутан Манлайбаатар

📚 2. “Уншсан номын тэмдэглэл” уралдаан

Нийт 100 гаруй оюутан бүтээлээ ирүүлж оролцсон ба дараах оюутнууд шилдгээр шалгарлаа.

  • 🥇 I байр – ИЗХЗС-ийн 182-р бүлгийн оюутан Б.Номиндарь “Тамгагүй төр”
  • 🥈 II байр – ИЗХЗС-ийн 107-р бүлгийн оюутан Б.Баярцэцэг “Тэнгэрийн таалал”
  • 🥉 III байр – ИЗХЗС-ийн 109-р бүлгийн оюутан Г.Цогбаясгалан “Оройгүй сүм”

🎤 3. “Уран илтгэлийн аварга шалгаруулах” тэмцээн

Уг тэмцээнд дараах сургуулиудын төлөөлөл оролцлоо.
ХЗС – 22, АБХСС – 3, ХУС – 4, ЧСОУХС – 5, ҮИТС – 2, ИЗПК – 1 оюутан.

Шилдгүүд:

  • 🥇 I байр – ХЗС-ийн 104-р бүлгийн оюутан М.Балжинням
  • 🥈 II байр – ХЗС-ийн 308-р бүлгийн оюутан Ц.Цэрэнбат
  • 🥉 III байр – ҮИТС-ийн 222-р бүлгийн оюутан А.Батням

Тэмцээн, уралдаануудыг Түүх, Монгол судлал, Олон улсын харилцааны тэнхимийн багш нар удирдан шүүн явуулсан бөгөөд оюутнуудын монгол түүх, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх, сэтгэх чадварыг хөгжүүлэх, үндэсний бахархлыг түгээх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail