Монгол Улсын хүчит арслан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Их Засаг спорт цогцолборын дарга Жамбалын Хайдавын нэрэмжит Их Засаг их сургуулийн үндэсний бөхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус тэмцээнд Их Засаг их сургуулийн бүрэлдэхүүний сургуулиудаас шигшигдэн шалгарсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөх хурд хүч, уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдлаа.
Барилдааны дүнгээр
🥇 Их Засаг Хууль зүйн сургуулийн оюутан, Аймгийн арслан С.Доржпалам түрүүлж,
🥈 Их Засаг Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ганбаатар үзүүрлэлээ.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын хүчит арслан Ж.Хайдавт Увс аймгийн нутгийн зөвлөл, Их Засаг их сургуулийн эрдмийн хамт олноос хүндэтгэл үзүүлэв.
Мөн Монгол Улсын арслан Э.Оюунболд хүрэлцэн ирж, тамирчид болон оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.