Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх багш
Д.Хандмаа нь Их Засаг Политехник коллежийн хувцас дизайн мэргэжлийн багшаар ажиллаж байна. Тэрээр боловсролын салбарт өндөр ур чадвар, туршлагатай бөгөөд “Боловсролын тэргүүний ажилтан”, “Тэргүүлэх багш” цол тэмдэгтэй.
Түүний удирдлага дор оюутнууд бүтээлч, шинэлэг загваруудыг боловсруулахад чиглэсэн чанартай сургалтад хамрагддаг.