Бидний тухай
1994 онд үүсгэн байгуулагдсан Чингис Хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль нь Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагч их сургуулиудын нэг бөгөөд чанартай боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэн хөгжүүлж ирсэн үндэсний тэргүүлэх боловсролын байгууллага юм.
Тус сургууль нь анх Удирдлага технологийн дээд сургууль нэртэйгээр 44 оюутан, 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 10 бүрэлдэхүүний сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, салбар сургуулиудаас бүрдсэн боловсролын нэгдсэн тогтолцоотой, олон улсын жишигт нийцсэн их сургууль болон өргөжин хөгжиж байна.
Өдгөө Их Засаг Их Сургуульд 7,000 гаруй оюутан суралцаж, 200 гаруй эрдэмтэн, профессор, багш ажиллаж байна. Нийт багш нарын 40 хувь нь докторын зэрэгтэй бөгөөд багшлах бүрэлдэхүүний 13 хувийг гадаад багш нар эзэлж, олон улсын түвшний сургалт, судалгааг хэрэгжүүлж байна.
Тус сургууль нь 40 гаруй мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулж, дэлхийн 30 гаруй орны их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд 280 гаруй их сургуультай кредит харилцан зөвшөөрөх боломжийг бүрдүүлсэн. ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ зэрэг олон орны оюутнууд суралцаж, олон улсын боловсролын орчныг бүрдүүлж байна.
Байгуулагдсан цагаасаа хойш тус сургууль 32,000 гаруй төгсөгчийг бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгчдийн 91 хувь нь ажлын байртай, 67 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна.
Чингис Хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль нь оюутан төвтэй сургалтын бодлого, үндэсний өв уламжлал, дэлхийн боловсролын шилдэг туршлагыг хослуулан, мэдлэг чадвар, ёс зүй, манлайлах ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой ажиллаж байна.