Их Засаг их сургууль нь Монголын Бэйсбол, Софтбол, Тийболын Үндэсний Холбоо-той хамтран ажиллах хүрээнд Бэйсболын спортын (Бэйсбол 5) төрлийг "Их Засаг–Бага олимпийн" төрөлд оруулж, түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.
Мөн цаашид Их Засаг их сургуулийн шигшээ багийг бүрдүүлэн, улс, хот, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах зорилт тавин ажиллаж байна.
🏅 Их Засаг их сургуулийн нийт оюутнуудаас энэхүү спортыг сонирхож, цаашид хичээллэх хүсэл эрмэлзэлтэй залуусыг оролцохыг урьж байна!
🗓 Бүртгэлийн хугацаа: 2025 оны 11-р сарын 15-ныг хүртэл
👩🏫 Бүртгэл хүлээн авах: Бүрэлдэхүүн сургуулийн оюутан хариуцсан багш нар
👥 Багийн бүрэлдэхүүн: Нийт 8 гишүүн — эмэгтэй 4, эрэгтэй 4