Их Засаг Их Сургуулийн Элсэгчдийн аварга шалгаруулах “Үе тэнгийнхэн 2025” сагсан бөмбөг, волейболын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний үеэр элсэгч оюутнууд спортын авьяас чадвараа харуулж, багийн ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлсэн бөгөөд тэмцээн идэвхтэй, өрсөлдөөнтэй уур амьсгалтайгаар үргэлжилсэн юм.
Их Засаг Их Сургууль нь шинэ элсэгч оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дэмжих, үе тэнгийнхний нөхөрлөлийг бататгах зорилгоор жил бүр уламжлал болгон энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг билээ.