Их Засаг Их Сургуулийн Аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн Аюулгүй байдал эрх зүйн мэргэжлийн 326в бүлгийн оюутан, ОУХМ Байгалмаагийн Алтанчимэг залуучуудын дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо. 🇲🇳🔥
Эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн тэрээр Ангол улсын тамирчин Надир Виеираг хоёрдугаар үед хөлийн гурвалжин боолтоор ялж, Холимог тулааны дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэв. 🏆
📌 Дэлхийн аварга, онц сурлагатан Б.Алтанчимэгт Их Засаг Их Сургуулийн нийт хамт олон баярын халуун мэндийг дэвшүүлж, цаашдын спортын болон сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна! 👏👏👏❤️🇲🇳