Blog
🎉 “Олон улсын ахмадын баяр”-ын өдөр ахмадуудаа хүндэтгэлтэйгээр угтлаа

Их Засаг Их Сургуулийн Их Засаг Чингис Хаан кампусын хамт олон “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан сургуулийнхаа ахмадуудыг хүлээн авч, халуун дотноор хүндэтгэл үзүүллээ. 👏👏👏

Өнөөдрийн Их Засаг Их Сургуулийн нэр хүнд, хөгжлийн замналын ард үе үеийн ахмад багш, ажилтан, ажиллагсадын нөр их хөдөлмөр, эрдэм мэдлэг, чин сэтгэл шингэсэн байдаг. Тэдний бүтээлээр бэлтгэгдсэн шавь нар маань өнөөдөр улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон салбарт манлайлан ажиллаж байгаа нь бидний бахархал юм. ⭐️

Мөн сургуулийн маань бүтээн байгуулалт, материаллаг орчин, итгэл дүүрэн ирээдүйг бүрдүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулсан үе үеийн хамт олондоо гүн талархал илэрхийлье. Та бүхэн бидний хамт олны амьд түүх, үнэт багана билээ.

Ахмад үеийнхний үлдээсэн сургамж, хуваалцсан туршлага бол бидний хамгийн үнэт хөрөнгө бөгөөд энэхүү баялаг өв дээр бид шинэ үеийн залуу багш, ажилтан, оюутнуудтайгаа хамтдаа ирээдүйг бүтээж буйдаа баяртай байна.

Энэ сайхан баярын өдөр бүх ахмад буурлуудадаа аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. 🌹

Их Засаг Чингис Хаан кампус

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail