Blog
🎉 Хүннү фестиваль-2025 спорт өдөрлөг болно

Дэлхийн багш нарын 31 дэх өдөр, Монголын багш нарын 59 дэх өдрийг тохиолдуулан Их Засаг Их Сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүннү фестиваль-2025” спорт өдөрлөг маргааш буюу 2025 оны 10-р сарын 04-нд Тэрэлжийн Бумбан тур жуулчны баазад болох гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь:
✅ Багш, ажилтан, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
✅ Спорт, урлагийн хамтын оролцоог дэмжих
✅ Багш, шавь нарын хамтын үнэ цэнэ, нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилготой.

Их Засаг Их Сургуулийн хамт олон спортоор өрсөлдөж, урлагаар уралдан хөгжилтэй, дурсамж дүүрэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх гэж байна. 🎊