Их Засаг Их Сургуулийн Үндэсний Инженер Технологийн Сургуулийн Цахилгааны инженерийн 373-р бүлгийн оюутнууд болох Ж.Лхагвадорж, Б.Бишүүгарам нар танилцах болон мэргэжлийн дадлагаа хийхээр Япон Улсыг зорилоо.
Их Засаг Их Сургууль нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд оюутнууддаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлийн чиглэлээрээ цалинтай дадлага хийх, ажлын туршлага хуримтлуулах өргөн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Цахилгааны инженерийн мэргэжлийг сонгон суралцсанаар оюутнууд Япон Улсад цалинтай дадлага хийхээс гадна төгсөөд инженерээр ажиллах, мэргэжлээрээ олон улсын түвшинд хөгжих боломж нээгдэж байна.
Оюутнууддаа дадлагын хугацаанд өндөр амжилт хүсэж, мэдлэг ур чадвараа улам бүр хөгжүүлэн эх орон, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөхийг хүсэн ерөөе.