Их Засаг Шинжлэх Ухааны Сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа амжилттай өндөрлөж, магистр, докторын зэрэг горилогчдод диплом болон энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд Их Засаг Их Сургуулийн I проректор, Монгол Улсын Гавьяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цэцэгмаа болон Их Засаг Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсэн ерөөв.
Энэ удаагийн төгсөлтийн ёслолоор дотоод, гадаадын 70 гаруй магистр диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 иргэн Хууль зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалж, докторын дипломоо гардан авсан нь тус сургуулийн олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны үр дүнг илтгэж байна.
Нийт төгсөгчдөдөө эрдэм боловсролын их үйлс, судалгаа шинжилгээ болон ажил хөдөлмөрийн замналд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.