"Гэрэлтэх мөч" уриатайгаар хэрэгжсэн Super Student тэтгэлэгт хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг Олон Улсын Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Super Student” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх удаагийн улирал “Гэрэлтэх мөч” уриатайгаар хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжиж, өндөрлөж байна.

Зөвхөн Их Засаг их сургуулийн оюутнуудад зориулсан энэхүү хөтөлбөр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 гаруй оюутныг гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой болгож, нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

2025 оны улирлын шилдэг оролцогчид АНУ, БНСУ, Энэтхэг, Тайвань зэрэг улсуудад 100%-ийн сургалтын тэтгэлэгтэйгээр 1 жилийн хугацаанд суралцах эрх хүртсэн юм.

🥇 Шилдэг 10 оролцогч:

  1. О. Даян – ҮТИС, КПХ223
  2. П. Лувсанцэрэн – ЭЗ384
  3. Ө. Билгүүнцог – БУ234
  4. Х. Хэрлэн – ЭЗ384
  5. О. Үзмээ – КГД325
  6. А. Хорол-Оюу – ЭЗ102
  7. А. Сүлд-Эрдэнэ – ЭЗ302
  8. Б. Даваадулам – 2+2 131
  9. А. Хүслэн – НББ140
  10. С. Чингис – ЭЗ101

🌟 Тусгай байрын шагнал хүртсэн оюутнууд (Сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт):

  • Д. Содсүрэн – ЭЗ184
  • М. Нинжин – ЭЗ280
  • Ш. Отгонсувд – СЭЗС240
  • М. Мөнх-Оргил – АБХСС
  • Г. Байгалмаа – ХЗС105
  • Ц. Хонгорзул – ЧСС230
  • Ц. Номинзул – ЧСС130
  • С. Анужин – СЭЗС242

2025-2026 оны хичээлийн жилд 12 дахь Super Student төсөл дахин зарлагдах тул шинэ элсэгч болон одоо суралцаж буй бүх оюутнуудаа урьж байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС