Өнөөдөр Их засаг ОУИС, ОХУ-ын Буриадын их сургуулийн хамтарсан Эрх зүйн доктор хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, Их засаг ОУИС-н Ректорын тушаалаар доорх нэр бүхий 4 эрдэмтэнд хууль зүйн докторын/Ph.D/ зэрэг хамгаалсан докторын диплом гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө. Үүнд:
- Янживын Батханд- “Залилах гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалт боловсронгуй болгох арга зам”;
- Насанбаярын Ганхуяг- “Олон улсын эрүүгийн зүйн зарчмуудын уялдаа холбоо, тэдгээрийг хэрэглэх онол, арга зүйн асуудал”;
- Гомбосүрэнгийн Нацагдорж- “Дотоод хэргийн салбарын удирдлагын эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судалгаа”;
- Гомбосүрэнгийн Хишигсүрэн-“Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судалгаа” зэрэг сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус сургуулийн ректор Ардын багш, доктор, профессор Н.Ням-Осор шинэхэн докторуудад докторын дипмоыг гардуулж, тэдэнд баяр хүргэж үг хэлэв. Уг арга хэмжээнд Их засаг ОУИС-ийн тэргүүн дэд захирал, доктор, проф. Ж.Цэцэгмаа, дэд зархиал, доктор, дэд проф. Г.Туяа, Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор, проф. Ц.Цэлмэг, Их засаг шинжлэх ухааны сургуулийн захирал доктор, дэд проф. Ц.Доржням нар болон албаны бусад хүн, гэр бүл, ах дүү, найз нөхөд, ажлын газрын хамт олны төлөөлөл оролцов.
Шинэхэн докторууддаа цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажил нь амжилт хүсье