🎊Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар, Улаан загалмай нийгэмлэг, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилтын хүрээнд “Нийслэлийн тэтгэлэг – Оюутны менторшип төсөл”-ийг амжилттай зохион байгууллаа.
✅ Тус хөтөлбөрт нийт 1800 гаруй оюутан материал ирүүлснээс
• 850 гаруй оюутан эхний шатанд тэнцэж,
• түүнээс 370 гаруй оюутан дараагийн шатанд шалгаран,
• шалгуур үзүүлэлтийн дагуу шилдэг 100 оюутан эцсийн шатанд тодорчээ.
✨ Шилдэг 100 оролцогчийн тоонд
Их Засаг Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Сэтгэл судлалын хөтөлбөрийн 366Б бүлгийн оюутан Б.Төгөлдөр, Д.Бямбадорж нар амжилттай шалгарч, тус бүр 2,000,000 төгрөгийн тэтгэлэг хүртлээ. 👏👏
🎊Их Засаг Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн хамт олон оюутнуудынхаа хичээл зүтгэл, идэвхтэй оролцоог өндөрөөр үнэлж, цаашдын суралцах амжилтыг нь хүсэн ерөөж байна.