Blog
🎭🌏 ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ – ХЯТАД, МОНГОЛЫН СОЁЛЫН СОЛИЛЦОО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Их Засаг Их Сургууль БНХАУ-ын Шэньян хотын их сургууль (Shenyang City University)-д зочлон, Хятад–Монголын соёлын солилцооны үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүллээ.

Уг соёлын солилцоонд Их Засаг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш Э.Бадамцэцэг, Я.Доржбазар нараар ахлуулсан Жүжиглэх урлаг мэргэжлийн 2, 3-р курсийн 11 оюутан, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.

3 өдрийн турш үргэлжилсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай оюутнууд
🎬 Шэньян хотын их сургуулийн бүтээсэн 30 ангит кампусын драмын жүжигт дүр бүтээн оролцож, уран бүтээлийн туршлага хуримтлууллаа. Тус драм нь өдгөө телевизийн хит контент болоод байна.

📺 Драмын жүжиг дараах хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр бүр цацагдаж байна. Үүнд:

  • Ляонин телевиз
  • Liaoning Daily
  • Shenyang Daily
  • Shenyang News
  • Үндэсний телевизийн 5-р суваг

🤝 Энэхүү соёлын солилцооны үйл ажиллагаа нь Монгол–Хятадын соёлын хамтын ажиллагаа, их сургуулиудын найрсаг харилцаа бодит үр дүнтэй хэрэгжиж буйн тод жишээ болж байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail