Их Засаг их сургууль-ийн удирдлага, багш, ажилтан албан хаагчдын сар шинийн золголт “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн ажлын эхний өдөр өргөн дэлгэр, халуун дулаан уур амьсгал дор зохион байгуулагдлаа.
Энэхүү золголтын үеэр сургуулийн удирдлагууд нийт хамт олондоо XVII жарны Гал морин жилийн мэндийг өргөн дэвшүүлж, өнгөрсөн оны ололт амжилтыг дүгнэж, ирэх жилийн зорилт, төлөвлөгөөгөө хуваалцав.
Багш, ажилтан албан хаагчид уламжлалт ёс заншлаа хүндэтгэн золгож, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, шинэ жилийн ажил хөдөлмөрөө эрч хүч, урам зоригоор эхлүүллээ.
Шинэ ондоо Их Засаг их сургуулийн хамт олон эрдэм боловсролын салбарт амжилт бүтээл арвин байж, хөгжил дэвшлийн шинэ хуудсыг хамтдаа бүтээх болтугай.