Монголын оюутны спортын VII Universiade наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ.
Энэхүү наадам нь Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулагддаг спортын томоохон арга хэмжээ бөгөөд шилдэг тамирчдыг тодруулж, оюутан залуусын бие бялдар, ур чадвар, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Тэмцээний зарим спортын төрлүүдэд тамирчин шалгаруулж авах тул спортын авьяастай, идэвхтэй оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох тэнхим, биеийн тамирын албанаас авна уу.