Blog
“МОНГОЛ ХУРАНДАА НАРЫН БАЯР”-ЫН МЭНД ХҮРГЭЕ

Их Засаг их сургуулийн Эрдмийн хамт олонтой мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, эрхэм шавь нартаа эрдэм боловсрол түгээн, мэдлэгийн их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм хүндэт хурандаа багш нартаа “Монгол хурандаа нарын баяр”-ын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Эх орныхоо төлөө тангараг өргөсөн эрхэм хүндтэй албыг нэр төртэй биелүүлж, өдгөө боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэт туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцан ажиллаж буй Та бүхэндээ цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Их Засаг их сургууль