Их Засаг-Eagles баг 2025–2026 оны оюутны лигийн улирлын тоглолтуудад амжилттай оролцож, нэг ч хожигдолгүйгээр хүснэгтийг тэргүүллээ. Тоглолт бүрт багаар ажиллах чадвар, тактикийн зөв шийдэл, тамирчдын ур чадвар өндөр түвшинд байсныг онцлох нь зүйтэй.
Улирлын турш тогтвортой, итгэл дүүрэн тоглолтыг үзүүлсэн тус багийн тамирчид болон дасгалжуулагчдын хамт олонд баяр хүргэе.
Удахгүй эхлэх playoff шатны тоглолтуудад нь өндөр амжилт хүсье. Их Засаг-Eagles багтаа ялалтын цувралаа үргэлжлүүлж, аваргын төлөөх өрсөлдөөнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе!