Blog
"SUPER STUDENT" I ШАТ – 03/11

12 дахь удаагийн “Super Student” тэтгэлэгт төслийн I шатны тайзны шалгаруулалт 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.

Энэ шатанд нийт 90 оюутан өрсөлдөж, шилдгүүд нь 🇺🇸 АНУ, 🇹🇭 Тайланд, 🇨🇳 БНХАУ, 🇲🇾 Малайз, 🇮🇳 Энэтхэг, 🇰🇷 БНСУ зэрэг улсуудад 100%-ийн тэтгэлэгтэй суралцах эрхийн төлөө өрсөлдөнө.

I шатанд оролцогчдын анхааралд:

▶️ Өөртөө итгэлтэй, үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх
▶️ Шинийг санаачлагч, эерэг өөрчлөлтийг хүсэмжлэгч байх
▶️ Харилцааны ур чадвартай байх

Хугацаа: 5 минут
Сэдэв: “Чөлөөтэй” – Project Pitch

Оролцогч оюутнууд нийгмийн аливаа асуудалд бүтээлч, сонор сэргэг хандаж, нийгэмд тустай төслийн санаа дэвшүүлэн, шийдэл тодорхойлж, санал болгох богино хэмжээний танилцуулга, илтгэл бэлтгэн оролцоно.

Тухайлбал:

  • Нийгэм, эдийн засаг
  • Байгаль орчин
  • Хүмүүс хоорондын харилцаа
  • Эрүүл мэнд
  • Оюутан залуучууд, хүүхэд багачуудад чиглэсэн ажил
  • Хүнсний аюулгүй байдал
  • Боловсрол, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр
  • Эерэг хандлага түгээх, инновац
  • Сайн үйлсийн уриалга
  • Спорт, урлаг, хөгжлийн хөтөлбөр гэх мэт

Сэдэв, хүрээлэл, салбар харгалзахгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэх санал, төсөл байж болно.

Оролцогч оюутнууддаа амжилт хүсье! 🌟