Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн өдөр тохиож буй энэ сайхан өдөр, Их Засаг Их Сургуулийн хамт олноос төрийн дээд шагнал хүртсэн эрхэм багш нартаа чин сэтгэлийн баяр хүргэе.
🔹 Их Засаг Политехник коллежийн захирал Д.Даваадорж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
Тэрбээр геологи, эрдэс баялаг болон боловсролын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, олон мянган шавь бэлтгэн, хамт олныхоо бахархал болсон нэр хүндтэй эрхэм багш юм.
🔹 Их Засаг Анагаах ухааны сургуулийн декан Д.Дуламсүрэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон-гоор шагнагдлаа.
Тэрбээр боловсрол, эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж, Их Засагчууд бид бүхний үлгэр дуурайл болсон хүндэт багш билээ.
🏅 Нэр хүндтэй төрийн дээд шагнал хүртсэн эрхэм хүндэт багш нартаа эрүүл энх, урт удаан нас, ажил үйлс нь үргэлж өөдрөг байхыг хүсэн ерөөе.