Монголын оюутны сагсан бөмбөгийн 2024–2025 оны улирал амжилттай өндөрлөж, бүтэн 6 сарын турш үргэлжилсэн энэ гайхамшигт тэмцээнд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн эмэгтэй шигшээ баг бахархам амжилт гарган дэд аварга багаар тодорлоо.
Түүнчлэн улирлын тэргүүн тоглогч, шилдэг шинэ тоглогч, шилдэг төвийн тоглогч, онооны лидер зэрэг гол шагналуудыг Их Засагийн оюутнууд эзэлж, сургуулийнхаа нэр хүндийг өргөлөө.
🏆 А. Бичигмаа – Оюутны лигийн 2024–2025 оны улирлын MVP буюу Үнэ цэнэтэй тоглогч
🏆 П. Бямбахишиг – Шилдэг төвийн тоглогч
🏆 Л. Мөнхзаяа – Шилдэг шинэ залуу тоглогч (Rookie of the Year)
🏆 Э. Энхжавхлан – Онооны лидер болон Шилдэг шинэ залуу тоглогч
Эдгээр амжилтууд нь зөвхөн спортын талбар дээрх амжилт бус, манай Их Засагчуудад урам зориг, бахархал нэмсэн үнэтэй түүх болж үлдэж байна.
🎉 Тэмцээнд оролцсон нийт тамирчид, багш дасгалжуулагчид, дэмжигчдэдээ халуун баяр хүргэе!
Их Засаг бахархалтай!