Их Засаг Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны намар–2025” XXVIII удаагийн урлагийн их наадам 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 09:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Энэхүү наадам нь оюутан залуусын авьяас чадварыг нээн илрүүлэх, урлагийн үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд урлагийн 12 төрлийн номинациар шилдгүүдээ тодруулах юм. 🎶✨
Их Засаг их сургуулийн бүтээлч, авьяаслаг оюутнуудын ур чадвар, сэтгэл шингэсэн үзүүлбэрүүдийг үзэхийг хүсвэл та бүхнийг урьж байна!
📅 Огноо: 2025 оны 10-р сарын 20
⏰ Эхлэх цаг: 09:00
📍 Байрлал: Монгол бөхийн өргөө