Blog
🧠 Шинжлэх ухааны сургуулийн “Их семинар” амжилттай зохион байгуулагдлаа

Шинжлэх ухааны сургуулиас магистрантуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний “Их семинар” амжилттай болж өндөрлөлөө.

Тус семинарт магистрантууд өөрсдийн судалгааны бүтээлээр өрсөлдсөнөөс:
🏅 П. Баянзул (620А бүлэг) — “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдээс гэрчийн мэдүүлэг авахад форензик ярилцлагын аргыг хэрэглэх нь” сэдвээр,
🏅 Б. Дашдүг (622Б бүлэг) — “Стратегийн менежмент: Дэлхий даяар хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд компаниуд стратегиа хэрхэн тохируулах нь” сэдвээр
тэргүүн байранд шалгарлаа.

Эрдэм шинжилгээний “Их семинар”-т амжилттай оролцсон нийт магистрантууд болон тэднийг удирдан чиглүүлсэн эрдэмтэн багш нартаа судалгаа, шинжилгээнийх нь ажилд улам их амжилт хүсье.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail