Академич С.Нарангэрэлийн лекц
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, доктор (Sc.D), профессор С.Нарангэрэл Их Засаг Их Сургуулийн багш нарт зориулан “Хүмүүн байхын утга учир нь ёс суртахуунд оршвой” сэдвээр сонирхолтой, урам зориг өгөх лекц уншлаа.
Лекцийн үеэр тэрээр хүний ёс суртахуун, нийгэмд эзлэх байр суурь, боловсролын үүрэг, мөн хүн хүнээ хүндэтгэх хандлагын талаар гүн ухааны утга агуулгатай ойлголтуудыг дэлгэрэнгүй тайлбарлав.
Түүнчлэн, профессор С.Нарангэрэл багш хүний үүрэг нь зөвхөн мэдлэг олгохоос гадна ёс суртахуун, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг оюутан залуусын сэтгэлд төлөвшүүлэх явдал гэдгийг онцлон тэмдэглэлээ.
📍 Их Засаг Чингис Хаан кампус