Blog
🏫 Их Засаг Их Сургууль Zangia.mn-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Их Засаг Их Сургууль нь оюутан залуусын мэргэжлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Zangia.mn сайтын хамт олонтой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

🤝 Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

✅ Оюутнуудыг Zangia Academy-ийн хувь хүний хөгжил, мэргэжлийн болон гадаад хэлний сургалтад хамруулах, шаардлагатай шинэ сургалтуудыг хамтран боловсруулах
✅ Оюутан болон шинэ төгсөгчдөд дадлага хийх боломж бүрдүүлэх
✅ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажлын байрны заруудыг их сургуулийн мэдээллийн сувгуудаар түгээх
✅ Хөдөлмөрийн яармаг болон ажил олгогч нартай хамтарсан арга хэмжээ зохион байгуулах

🎯 Zangia.mn-аас оюутнуудад үнэ төлбөргүй хүргэх тестүүд:

• Түвшин тогтоох тест
• Монгол хэлний найруулга зүйн тест
• Англи хэлний тест
• Microsoft Excel, Word, PowerPoint тестүүд
• IQ тест

Мөн залуусын ур чадварыг үнэлэх тест хэлбэрийн сургалт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.

Хамтын ажиллагааны хүрээнд оюутнууд Testly бүтээгдэхүүнээр ур чадвараа үнэлж, CV илгээх, ажлын байрны шаардлагад нийцсэн үнэлгээнд үндэслэн Zangia Academy-ийн тохирох сургалтад үнэ төлбөргүй хамрагдах, мөн карьерын зөвлөгөө, ажлын ярилцлагын зөвлөмж авах боломжтой боллоо. 🎓

💬 Ажлын эхлэл — ирээдүйн хөрөнгө оруулалт!
Ажилтай оюутан – амжилттай ирээдүй! ✅😊✅