Их Засаг их сургуулийн XII Бага Олимпийн PUBG Mobile тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, 3 өдрийн турш ширүүн өрсөлдөөн, гайхалтай тоглолтуудаар дүүрэн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 8 салбар сургуулийн 16 багийн 64 тамирчин оролцон ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
🏆 Тэмцээний дүн:
Лидерийн ур чадвар, багийн уялдаа холбоог төгс харуулсан тоглолтууд үзэгчдийг гайхшруулсан бөгөөд Baron багийг амжилттай удирдан, аваргын цолыг дахин хүртсэн ҮИТС-ийн оюутан Н.Даваажаргал-д онцгойлон баяр хүргэе.
Мөн багийн тоглолтоороо онцгой ялгарсан Хууль зүйн сургуулийн багууд болон индэрээс буугаагүй АБХСС-ийн тамирчдад халуун баяр хүргэе.
🏫 Сургуулиудын оноо:
Тэмцээнийг мэргэжлийн түвшинд тайлбарласан Caster Wise (WISE neko)-д талархал илэрхийлье. Мөн энэхүү esports тэмцээнийг 3 өдрийн турш амжилттай зохион байгуулсан Ц.Сугир-Эрдэнэ ахлагчтай Инженер техникийн албанд баярлалаа.
Оролцсон бүх багийн оюутнуудад амжилт, дурсамж дүүрэн мөчүүдийг хүсэн ерөөе. Сургуулийнхаа нэрийн өмнөөс бахархалтайгаар өрсөлдсөн IGL-үүддээ талархал илэрхийлье.
Peaceeeeee — Break your limits… 🔥
XII MINI OLYMPIC GAME