Blog
🎓Их Засаг их сургуулийн төгсөгч Н.Учрал Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо.

Монгол Улсын их хурлын чуулганы 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Их Засаг их сургуулийн 2007 оны төгсөгч Ням-Осорын Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төр, түмнийхээ өмнө хүлээсэн энэхүү өндөр хариуцлагатай албанд Н.Учрал таны мэдлэг, туршлага, манлайлал тодрон, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт Их Засагчууд бид итгэл төгс байна.Их Засаг их сургуулийн эрдэмтэн багш нар багш нар, үе үеийн төгсөгчид, оюутнуудын нэрийн өмнөөс Н.Учрал танд халуун баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье. Их Засаг их сургуулийн Удирдах зөвлөлИх Засаг их сургуулийн Эрдмийн зөвлөл