Их Засаг их сургуулийн уламжлалт спортын их наадам болох “XII Бага Олимп” Буянт-Ухаа спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү наадам энэ жил 16 спортын төрөлд 1500 орчим оюутан оролцож, 350 медаль гардуулсан өргөн цар хүрээтэй, өрсөлдөөн дүүрэн тэмцээн болж өндөрлөлөө.
Оюутан залуус баг хамт олноороо нэгдэн, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин спортын талбарт нөхөрсгөөр өрсөлдсөн нь энэхүү наадмын үнэ цэнийг илтгэж байв.
Энэхүү спортын их наадамд амжилттай оролцсон нийт баг тамирчид, оюутан залуус, эрдэмтэн багш, удирдлагууддаа талархал илэрхийлье.
📌 Тэмцээн зохион байгуулагч:
Их Засаг их сургуулийн Маркетингийн алба