Blog
🌍 “ОРОСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Их Засаг Чингис Соосэ сургуулийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудын уламжлал болсон “Соёлын нэг өдөр” арга хэмжээ 2026 оны 3-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн арга хэмжээг 130-р бүлгийн оюутнууд “Оросын Холбооны Улсын соёлын өдөрлөг” сэдвийн хүрээнд зохион байгуулж, оролцогчдод тухайн улсын соёл, урлаг, түүхийн онцлогийг танилцууллаа.

Оросын Холбооны Улс нь өргөн уудам нутаг дэвсгэр, олон үндэстэн ястнаас бүрддэг тул соёл нь баялаг, олон талт шинжтэй хөгжсөн байдаг. Тус улсын уран зохиол дэлхийд өндөр үнэлэгддэг бөгөөд нэрт зохиолчид болох Лев Толстой, Фёдор Достоевский нарын бүтээлүүд нь хүний сэтгэл зүй, нийгмийн асуудлыг гүн гүнзгий илэрхийлснээрээ алдартай юм. Мөн урлагийн салбарт балет, дуурь өндөр хөгжсөн бөгөөд Большой театр нь дэлхийн хэмжээний урлагийн төвд тооцогддог.

Энэхүү соёлын өдөрлөг нь оюутнуудад дэлхийн улс орнуудын үнэт зүйлс, соёл урлагийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна арга хэмжээ зохион байгуулах ур чадвар, протокол хөтлөх, босоо хүлээн авалтын соёлд суралцах зэрэг олон талын дадлага туршлага олгох чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт оюутнууд, зохион байгуулагчдад баяр хүргэе! 👏✨

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail