Blog
🏣 БНХАУ-ын тэргүүн зэргийн жүжигчин Батдоржийн Баасанжав Их Засаг Их Сургуульд зочиллоо

Үндэсний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэгч Их Засаг Их Сургуульд БНХАУ-ын тэргүүн зэргийн жүжигчин Батдоржийн Баасанжав зочлон ирж, сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд оюутан залуустай уулзан, өөрийн уран бүтээлийн туршлагаасаа хуваалцаж, соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт зохион байгуулав.

Мөн энэхүү айлчлалын үеэр Их Засаг Их Сургуулиас Батдоржийн Баасанжавд соёл, урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн “Хүндэт доктор” цол хүртээлээ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын соёл урлагийн харилцааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо. ✨

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail