Эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эв нэгдлийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо хөгжил дэвшилд оюун ухаан, мэдлэг чадвараараа бодит хувь нэмрээ оруулж буй Их Засаг Их Сургуулийн эрхэм хүндэт багш, оюутан залуус Та бүхэндээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Та бүхний эр зориг, эх оронч сэтгэлгээ, шударга ёс, хариуцлага нь үйл хэрэгт тань үргэлж хөтөч болж, ирээдүйн Монгол Улсын бат бэх тулгуур нь байх болтугай.
🇲🇳 Эх орон мандан бадрах болтугай!