Их Засаг их сургууль нь АНУ-ын Америкийн Үндэсний их сургуультай хамтран олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал, хоёр их сургууль бакалаврын 2+2 хөтөлбөр болон магистрын 1+1 хөтөлбөр-ийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд оюутнууд эхний жилүүддээ Их Засаг их сургуульд суралцаж, дараагийн шатны сургалтаа АНУ-ын Америкийн Үндэсний их сургуульд үргэлжлүүлэх боломж бүрдэх юм.
Тус хөтөлбөр нь оюутнуудад олон улсын боловсрол эзэмших, гадаад орчинд суралцах туршлага хуримтлуулах, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох боломжийг нээж өгч байна.