Их Засаг Их Сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Казак оюутнуудад зориулсан “Наурыз-2026” баярын арга хэмжээ өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээний үеэр сурлага, хөдөлмөр, идэвх санаачилгаар манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудад “Их Засаг Алтан медаль” гардуулж, тэдний хичээл зүтгэл, амжилтыг өндрөөр үнэлэн урамшуулсан нь онцлох үйл явдал байв.
Наурыз баяр нь хаврын урин цаг айлчлан ирж, шинэ эхлэл, эв нэгдлийг бэлгэддэг онцгой уламжлалт баяр бөгөөд Казак ард түмний соёл, зан заншлыг таниулах чухал ач холбогдолтой юм.
Энэхүү баярын арга хэмжээг зохион байгуулснаар оюутан залуусын харилцан ойлголцол, соёлын солилцоо улам бүр бэхжиж, их сургуулийн хамт олны эв нэгдэл, нөхөрлөлийг бататгасан үйл явдал боллоо.
Казак ард түмэндээ Наурызын баяр — Нарны баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 🤗✨