Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №А/34 дугаар тушаалаар дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн шинэчилсэн жагсаалт батлагдлаа.
Энэхүү жагсаалтад Их Засаг их сургуулиас эрхлэн гаргадаг улирал тутмын “ИХ ЗАСАГ” онол, арга зүйн сэтгүүл албан ёсоор багтсан нь тус сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, хөгжлийг илтгэсэн чухал үйл явдал боллоо.
“ИХ ЗАСАГ” сэтгүүл нь олон улсын ISSN дугаартай бөгөөд эрдэм шинжилгээ, онол, практикийн өгүүллүүдийг хянан магадалж хэвлэдэг мэргэжлийн түвшний сэтгүүл юм.
Энэхүү амжилт нь судлаач, багш, оюутнуудын бүтээл олон нийтэд хүрэх, шинжлэх ухааны хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.