Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатарын нэрэмжит олон улсын “Жороон жороо” бүжгийн анхдугаар уралдаанд Их Засаг Хууль зүйн сургуулийн дэргэдэх ардын бүжгийн “Нарлаг Монгол” хамтлаг амжилттай оролцлоо.
🥇 “Монгол үндэсний бүжиг” төрөлд тус хамтлаг ТЭРГҮҮН байр эзэлж, урлагийн авьяас, хөдөлмөр, сэтгэл шингэсэн гайхалтай үзүүлбэрээрээ үзэгчдийн талархлыг хүлээлээ.
🔥 Хууль зүйн сургуулийн авьяаслаг оюутнууддаа чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, спортын замд нь улам их амжилт хүсье!
👏 Та бүхний бахархал — Их Засагийн бахархал!
#ИхЗасаг #ХуульЗүйнСургууль #НарлагМонгол #ЖороонЖороо #БиднийБахархал
